БАГЦ

Нэг цалингийн үнээр — унтдаггүй баг

Сард хэдэн хүн бичдэгээс хамаарч багцаа сонгоно.

3 хоног үнэгүй турших Карт хэрэггүй. Туршилт эхний Facebook хуудсаа холбоход эхэлнэ.

САРД ТАНД ХЭДЭН ХҮН БИЧДЭГ ВЭ?

800хүн / сар

1001,0005,00020,000+
−20% ХЭМНЭЛТ

Үнэд НӨАТ нэмэгдэхгүй. Ажилтан нэмэхдээ бидэнд бичнэ. Урт хугацааны гэрээ байхгүй, хүссэн үедээ цуцална.

Үнэгүй туршилт хэзээ эхэлдэг вэ?

Бизнес багцыг 3 хоног үнэгүй туршина. Урьдчилж төлөх шаардлагагүй. Туршилт бүртгүүлсэн өдрөөс биш, эхний Facebook хуудсаа холбоход эхэлнэ. Facebook-ийн тохиргоо заримдаа нэг хоног болдог. Тэр хугацаа туршилтад тооцогдохгүй.

Үйлчлүүлэгчийг яаж тоолох вэ?

Тухайн сард ядаж нэг мессеж бичсэн хүн. Гуравдугаар сард бичээд дөрөвдүгээр сард чимээгүй байсан хүн дөрөвдүгээр сард тоологдохгүй.

Хязгаараас хэтэрвэл яах вэ?

Бот хариулсаар байна. Үйлчлүүлэгчийг тань яриа дундуур нь таслахгүй. Портал дээр хэрэглээ тань шууд харагдана (жишээ нь 3,120 / 5,000). Хоёр сар дараалан хэтэрвэл дараагийн багц руу шилжихийг хүснэ; өөрөө юу ч унтрахгүй.

Ажилтны эрх гэж юу вэ?

Порталд нэвтэрч чаддаг нэг хүн. Бизнес, Про багцад нэгдсэн Inbox дээр яриаг авч, захиалга тэмдэглэнэ. Эзэн өөрөө нэг эрх эзэлнэ. Telegram мэдэгдэл нийтийн чат руу очиж болох тул эрх зарцуулахгүй.

Нэмэлт суваг хэд вэ?

Багцаас илүү Facebook хуудас холбох бол нэмэлт суваг тутамд сар бүр тооцно (Стартер, Бизнест 49,000₮; Про-д 39,000₮). Бидэнд бичихэд нээж өгнө.

Дараа нь багцаа солиж болох уу?

Болно, хоёр тийш. Төлчихсөн өдрүүд тань шинэ багц руугаа шилжинэ.

Суваг гэж яг юуг хэлэх вэ?

Нэг сувагт нэг Facebook хуудас, түүнтэй холбоотой Instagram хаяг багтана. Хуудсаа холбосны дараа Instagram-аа өөрөө 1 минутад холбоно. Нэг суваг гэж тооцно, хоёр удаа тооцохгүй. Багцаас илүү суваг тутамд сар бүр нэмэлт төлбөр гарна.