Үйлчлүүлэгч бүрт хариулна. Өдөр ч, шөнө ч.

AI чатбот Messenger дээр танай мэдээллээс монголоор хариулна. Захиалга бүртгэж, QPay нэхэмжлэх илгээнэ.

Сарын төлбөр 79,000₮-өөс · Өөрөө 5 минутад холбоно

Танай дэлгүүрИхэвчлэн хэдэн секундэд хариулдаг

Өнөөдөр · 23:47

sain bnu, ene C vitamin bgaa yu? hed ve“Hi, is this vitamin C in stock? How much?”
Сайн байна уу! Бэлэн байгаа — 45,000₮. Хэдэн ширхэг авах вэ?
2 avii. BZD 13r horoo“I’ll take 2. Bayanzürkh, 13th khoroo”
Захиалга#A-0417
Витамин C 1000 мг60 ш × 2 · хүргэлттэй90,000₮
QPay-ээр төлөх
QPay нэхэмжлэх90,000₮QR кодыг банкны аппаараа уншуулна уу

Төлөгдлөө · 90,000₮

Баярлалаа! Маргааш хүргэнэ.

Монголын 13 бизнес ChatNova-г ашиглаж байна.

  • Нэмэлт тэжээл
  • Гоо сайхан
  • Эмнэлэг
  • Ном
  • Онлайн дэлгүүр

21.2%

Сүүлийн 30 хоногт ботын илгээсэн мессежийн 21.2% нь орой 22:00-аас өглөө 08:00 цагийн хооронд очсон. Тэр цагт танайд хэн хариулах байсан бэ?

Бичсэн 15,300 гаруй хүний 98.4% нь хариу авсан.

Сүүлийн 30 хоног, 13 бизнес · 2026.10.16-ны байдлаар

Хариулна. Захиалга бүртгэнэ. QPay-ээр нэхэмжилнэ.

Үнэ, үлдэгдэл, хүргэлтийн нөхцөлийг танай мэдээллээс хэлнэ. Үйлчлүүлэгч захиалмагц QPay нэхэмжлэх очно.

Жишээ яриа
42 размер хар өнгөөр байгаа юу?
Хар өнгийн 42 размер 2 хос үлдсэн. Үнэ нь 129,000₮. Хүргүүлэх үү, очиж авах уу?
hurgeltee avya“Delivery, please”
За, тэгье. Хаяг, утасны дугаараа бичээрэй. QPay-ээр төлж болно.

Хэмжээ, үлдэгдэл, үнийг шууд хэлээд захиалгыг бүртгэнэ.

Латин үсгээр, алдаатай бичсэн ч ойлгоно.

Үйлчлүүлэгч бичсэнБот ойлгосон
sain bnu, hed veСайн байна уу, хэд вэ?
hurgelt bga yuХүргэлт байгаа юу?
margaash avch bolh uuМаргааш авч болох уу?
энэ тосыг тослог арсанд болх ууЭнэ тосыг тослог арьсанд хэрэглэж болох уу?

Facebook, Instagram постын доор «үнэ?» гэж бичсэн хүнд хариулаад, дэлгэрэнгүйг мессежээр илгээнэ.

Утсыг тань AI авна. Аваагүй дуудлагад SMS очно.

Залгасан хүнтэй монголоор ярьж, танай мэдээллээс хариулна. Хэрэгтэй үед ажилтанд шилжүүлнэ.

AI оператор · Про багцад, хүсэлтээр

Дуудлагын тайланЖишээ
9911-••48Аваагүй → SMS очсонЭргэж залгах
8808-••15Сараа3:12Хариулсан
9595-••07AI оператор1:48Хариулсан

Урамшууллын SMS

Excel жагсаалтаа оруулаад олон хүнд нэг дор илгээнэ. Бүх сүлжээнд хүрнэ.

100 SMS — 9,900₮

Аваагүй дуудлага

Tanai delguur: Tanii duudlagiig avch chadsangui, uuchlaarai. Asuult, zahialgaa end bicheerei: m.me/tanai.delguur

Урамшуулал · Excel жагсаалтаас

Tanai delguur: Ene 7 honogt C vitamin 10% hyamdarsan. Zahialah: m.me/tanai.delguur

Дуудлагын тайлан, аваагүй дуудлагын SMS-ийг хүсэлтээр танай утасны шугамд тохируулна. SMS-ийг кредитээр, латин үсгээр илгээнэ.

Мэдэхгүй бол таамаглахгүй. Ажилтанд тань шилжүүлнэ.

Ажилтан орж ирэхэд бот чимээгүй болно.

Бизнес, Про багцад

Хариултыг нэг товчоор мэдлэгийн санд нэмнэ.

Бөөнөөр авбал хямдрах уу?
Энэ талаар надад мэдээлэл байхгүй байна. Таныг ажилтанд шилжүүллээ.

Сараа яриаг авлаа

Сараа

10-аас дээш ширхэг авбал 10% хямдарна.

Сараа хариултыг мэдлэгийн санд нэмлээ

Мэдээллээ оруулахад л хангалттай.

Бот текст, зураг, Google Sheets хүснэгтээс сурна.

Үнийн жагсаалт · Google SheetsСурсан

Хүргэлтийн нөхцөл · Google DocsСурсан

Каталогийн зураг · 12Сурсан

Вэб хуудас · 1Уншиж байна…

Нууц үг асуухгүй. Meta-гийн албан ёсны холболтоор ажиллана. Facebook хуудасны админ эрх танд үлдэнэ.

Өгөгдлийг тань зарахгүй. AI сургахад ч ашиглахгүй. Нууцлалын бодлого

Нэг ажилтны цалингаас хямд.

Бизнес багцыг 3 хоног үнэгүй туршина. Эхний Facebook хуудсаа холбоход туршилт эхэлнэ.

Өөрөө 5 минутад холбоно.

  • Messenger
  • Instagram
  • QPay
  • Google Sheets
  • SMS

Үнэд НӨАТ нэмэгдэхгүй. Нэг сувагт Facebook хуудас, түүний Instagram багтана. Сард бичсэн хүнийг үйлчлүүлэгч гэж тооцно. Хязгаар хэтэрсэн ч бот хариулна. Ажилтныг бид нэмж өгнө. Урт хугацааны гэрээ байхгүй. QPay, дансаар төлнө.

Түгээмэл асуулт

Өөр асуулт байна уу? Манай ботоос шууд асуугаарай.

Өөр асуулт байна уу? Бичээрэй, бид хариулна.

Чатаар бичих

Эсвэл имэйлээр: hello@chatnova.mn

ChatNova ямар үнэтэй вэ?

Стартер сард 79,000₮, Бизнес 249,000₮, Про 590,000₮. Үнэд НӨАТ нэмэгдэхгүй. Жилээр төлбөл 20% орчим хямд тусна. Урт хугацааны гэрээ байхгүй. Багцаа хүссэн үедээ сольж, цуцалж болно.

Яаж эхлэх вэ?

Үнэгүй бүртгүүлээд Facebook хуудсаа холбоно. Холбосон өдрөөс эхлэн Бизнес багцыг 3 хоног үнэгүй туршина. Туршилт дуусахад багцаа сонгоод төлнө. Төлбөр автоматаар татагдахгүй. Төлөх хүртэл бот хариулахаа түр зогсооно. Үнийн жагсаалт, түгээмэл асуултаа оруулахад манай баг тусална.

Бот буруу хариулчихвал яах вэ?

Зөвхөн танай мэдээллээс хариулна. Мэдэхгүй бол таамаглахгүй, ажилтанд шилжүүлнэ. Буруу хариулт гарвал та мэдлэгийн сангаа самбараас засна.

AI утасны оператор юу хийдэг вэ?

Дуудлагад монголоор хариулна. Үнэ, нөхцөлийг танай мэдээллээс хэлнэ. Хэрэгтэй үед ажилтанд шилжүүлнэ. Ажилтан завгүй бол эргэж залгах хүсэлт бүртгэнэ. Про багцад сард 500 минут багтсан. Бид хүсэлтээр танай утасны шугамд тохируулна.

SMS илгээж болох уу?

Болно. Урамшууллаа Excel жагсаалтаар олон хүнд зэрэг илгээнэ. Утасны шугамаа холбосон бол аваагүй дуудлагын дугаарт SMS автоматаар очно. Аль ч багцад нэмэлтээр авна: 100 SMS — 9,900₮.

Instagram дээр ажиллах уу?

Ажиллана. Instagram-аа өөрөө 1 минутад холбоно. Дараа нь постын сэтгэгдэл, мессежид хариулна.

Facebook хуудас маань хаагдах эрсдэлтэй юу?

Meta-гийн албан ёсны холболтоор ажилладаг тул нууц үг асуухгүй. Хуудасны админ эрх танд үлдэнэ. Холболтоо хүссэн үедээ салгана.

Өгөгдөл маань хаана хадгалагдах вэ?

Найдвартай үүлэн өгөгдлийн санд хадгална. Бид танай өгөгдлийг зарахгүй, AI сургахад ашиглахгүй. Устгуулахыг хүсвэл chatnova.mn/data-deletion хаягаар хандаарай.

Дараагийн мессежид тань ChatNova хариулна.

Эхлэхэд төлбөргүй · Өөрөө 5 минутад холбоно